Танилцуулга
Бидний тухай
ЕХ-ноос Монгол Улсад суугаа Төлөөлөгчийн газар нь бусад итгэмжлэгдсэн дипломат төлөөлөгчийн газруудтай ижил төстэй үүрэг гүйцэтгэдэг. Тус Төлөөлөгчийн газар Европын Холбоог Монгол Улсад төлөөлөн ажиллах бөгөөд ЕХ-ны гишүүн орнуудын ЭСЯ-дын үйл ажиллагааг давхардуулахгүй; харин ЕХ ба ЕХ-ны гишүүн орнуудын үйл ажиллагааг уялдуулан зохицуулах зорилготой юм. дэлгэрэнгүй мэдээллийг: Origins of the EEAS - EU Delegations
Хүний эрхийн асуудлаар дараах имэйл хаягаар холбогдоно уу.
Бидний үйл ажиллагаа
1991 оноос Европын Холбооны Төлөөлөгчийн газар Монгол Улсыг Бээжингээс хавсран сууж байсан бөгөөд 2017 оны 11 сард Улаанбаатар хотод албан ёсоор Европын Холбооноос Монгол Улсад суугаа Төлөөлөгчийн газраа нээн ажиллуулж байна. Төлөөлөгчийн газар буюу Элчин сайдын яам нь дипломат халдашгүй бүрэн эрхтэй ба Төлөөлөгчийн Газрын тэргүүн нь Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдын статустай юм.
Төлөөлөгчийн газар нь Монгол Улс, Европын Холбооны хоорондын албан ёсны харилцааны асуудлыг хариуцдаг бөгөөд ЕХ-той холбоотой аливаа асуудлаар ЕХ-ны гишүүн орнуудын ЭСЯ-тай нягт хамтран ажилладаг төдийгүй хоёр талын эрх бүхий байгууллага, институц хоорондын харилцаа, холбооны гол хэрэгсэл юм. ЕХ-ны Төлөөлөгчийн газар гадаад худалдааны сурталчилгаа, консулын асуудал эрхэлдэггүй бөгөөд уламжлал ёсоор ЕХ-ны гишүүн орнуудын ЭСЯ-д хариуцдаг байна.
Төлөөлөгчийн Газар нь улс төр, эдийн засаг, хөгжлийн асуудлаар Европын Холбоог цаг алдалгүй мэдээллээр хангаж Монгол Улстай хөгжүүлж буй хоёр талт хамтын ажиллагаагаанд ихээхэн түлхэц болж байна.
Манай хамт олон
Ина Марчюлёните, Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд бөгөөд Төлөөлөгчийн газрын тэргүүн
Шарлотта Веннерлунд, Элчин сайдын шадар туслах
Кристоф Форакс, Төлөөлөгчийн газрын Дэд тэргүүн, Улс төр, хэвлэл мэдээллийн хэлтсийн дарга
Адриен Мүрг, Хамтын ажиллагааны багийн ахлагч
Рима Сондэйт Ван Соэст, Захиргааны хэлтсийн дарга