This isn't an official website of the European Union

Европын Холбооны гишүүн орнуудад аялах болон суралцах талаарх мэдээлэл

Виз

Европын Холбооны Төлөөлөгчийн газар виз олгодоггүй болохыг анхаарна уу. Визийг зөвхөн тухайн зорчих Европын Холбооны гишүүн орны ЭСЯ гаргадаг. ЕХ-ны гишүүн орнууд болон Монгол дахь консулын газруудын холбоо барих хаягийг доорх мэдээллээс авна уу. ЕХ руу аялахаар төлөвлөж байгаа бол та хүчинтэй паспорт болон визтэй байх шаардлагатай юм.

Европын Холбоо (ЕХ)-ны визний шинэ журам- Түгээмэл асуулт, хариулт

ЕХ-ны богино хугацааны визний шинэ журам нь 2020 оны 2-р сарын 2-ны өдрөөс эхлэн мөрдөгдөнө. Энэхүү шинэ журам нь аялах, худалдаа, бизнес хийх болон Европын улс орнуудад зочлох виз мэдүүлэх үйл явцыг хялбарчлахын зэрэгцээ хууль бус цагаачид, дотоод аюулгүй байдлыг хангах зэрэг асуудлуудыг шийдвэрлэх юм.

ЕХ-ны аль улс орнууд энэхүү шинэ журамд хамаарах вэ?

ЕХ-ны орнуудын аяллын виз авах шаардлагатай бүх орны аялагчдад энэхүү шинэ журам үйлчилнэ. Одоогоор ЕХ-ны 105 орны (жагсаалтыг online-р харах боломжтой) иргэд, аж ахуйн нэгж, байгууллагууд виз мэдүүлээд байна. ЕХ-ны орнуудад харилцан визгүй зорчдог орнуудын иргэдэд энэхүү шинэ журам үйлчлэхгүй.

Энэхүү шинэ журамд хамаарах ЕХ-ны орнууд?

Энэхүү журам нь Шенгений бүс нутагт багтах ЕХ-ны 22 улс (Австри, Бельги, Чех, Дани, Эстони, Финланд, Франц, Герман, Грек, Унгар, Итали, Латви, Литва, Люксембург, Малта, Нидерланд, Польш, Португаль, Словак, Словени, Испани, Швед) болон (Исланд, Лихтенштэйн, Норвеги, Швейцарь) зэрэг 4 улсад зорчих богино хугацааны визэд хамаарна. Эдгээр улс орнуудын аль нэг улсаас олгосон богино хугацааны визээр дээрх Шенгений 26 оронд 180 хоногийн хугацаанд 90 хүртэлх хоногоор зорчиж болно.

ЕХ-ны виз олгох журмаа яагаад өөрчлөх болов?

Европын Парламент, Европын Комисс 2019 оны 6-р сард визний шинэ журмыг баталсан. Европын эдийн засагт аялал жуулчлалын үйлдвэрлэл томоохон үүрэг гүйцэтгэдэг. ЕХ-ны Гишүүн орнууд нь дэлхий тэргүүлэгч аялалын бүс нутагт тооцогдож байна (визний мэдүүлгийн тоо сүүлийн 9 жилийн хугацаанд харьцангуй өссөн бөгөөд өсөх хандлагатай байна). 2009 оноос хойш ЕХ-нд мэдүүлсэн виз мэдүүлгийн тоо 2018 онтой харьцуулахад 57%-иар буюу 16 сая гаруй (2018 онд 10.2 сая байсан) болж өссөн. Мөн визний мэдүүлгийн журмыг 2010 оноос хойш өөрчлөөгүй ба ижил түвшний аюулгүй ажиллагаа, хяналттай байхын зэрэгцээ виз мэдүүлэх процессыг төвөг багатай болгох шаардлага үүссэн.

2006 оноос хойш виз мэдүүлгийн хураамжид өөрчлөлт ороогүй бөгөөд инфляцтай уялдуулан тооцоход  визний мэдүүлгийг шийдвэрлэхэд 60 евро хангалтгүй байна. Визний журам болон албадан буцаах асуудлаар хамтран ажиллах нөхцөлийг уялдуулснаар ЕХ цагаачлалын асуудлаар түншлэгч орнуудтай хийх хэлэлцүүлэгт ашиглах шинэ хэрэгсэлтэй болох юм. Энэ нь ЕХ-ны цогц, үр дүнтэй цагаачлалын бодлоготой болох хүчин чармайлтын нэгээхэн хэсэг юм.

Аялагчдад ямар ашигтай вэ?

Шинэ журмаар аялагчдын хувьд виз мэдүүлэх үйл явц илүү энгийн, хялбар болно:

  • Визний мэдүүлгийг аялахаар төлөвлөсөн хугацаанаас 6 хүртэлх сар (өмнө нь 3 сар байсан)-ын (далайгаар аялагчдын хувьд 9 сар)-ын өмнө мэдүүлж болно. Ингэснээр аялагчдад аяллаа сайтар төлөвлөх боломжийг бий болно;
  • Урт хугацааны олон удаагийн виз (1-5 жил)-ийг авахад хялбар болсон. Байнга аялдаг аялагчдын хувьд олон дахин виз мэдүүлэх шаардлагагүй болно;
  • Ихэнх тохиолдолд аялагч оршин суугаа улсдаа шууд виз мэдүүлэх боломжтой. Визний мэдүүлгээ бөглөөд, гарын үсгээ зураад цахимаар илгээж болно (өнөөдрийг хүртэл визний мэдүүлгийг зөвхөн цаасаар авч байсан). Энэ нь мөн аялагчдын цаг, мөнгийг хэмнэнэ.

Олон удаагийн виз олгоход үйлчлэх шинэ журам?

Визний зөрчилгүй, олон удаа аялсан байнгын аялагчдад 1-5 жилийн хугацаатай олон удаагийн виз олгоно. Ямар ч тохиолдолд аялагчдын зорчих нөхцөлийг хангаж байгаа эсэхийг сайтар шалган, дахин баталгаажуулах ба зөвхөн визний зөрчилгүй олон удаа аялсан аялагчдад урт хугацаатай олон удаагийн виз олгоно. Олон удаагийн визтэй аялагч нь тухайн визний хүчинтэй хугацаанд ЕХ-ны орнуудаар аялах боломжтой.

Виз мэдүүлгийг шийдвэрлэхэд зарцуулах хугацаа?

Дээд тал нь 15 хоногийн дотор визний мэдүүлгийг шийдвэрлэдэг ба энэ хугацаа өөрчлөгдөөгүй. Зөвхөн тухайн тохиолдлоос хамааран 15 хоногоос илүү болж болно. Жишээлбэл, мэдүүлгийг үргэлжлүүлэн шалгах шаардлагатай бол дээд тал нь 45 хоног зарцуулж болно.

Виз мэдүүлэгчид визээ аль улсын консулын газарт мэдүүлэх вэ?

Виз мэдүүлэх журамд өөрчлөлт ороогүй. Виз мэдүүлэгчид аялахаар төлөвлөж байгаа улсынхаа консулын газарт виз мэдүүлнэ. Шенгений хэд хэдэн орноор аялахаар төлөвлөж байгаа виз мэдүүлэгчид хамгийн урт хугацаагаар байх улсынхаа консулын газарт виз мэдүүлнэ. Шенгений хэд хэдэн орноор ижил хугацаагаар аялахаар төлөвлөж байгаа виз мэдүүлэгчид Шенгений бүсэд нэвтрэхдээ хамгийн анх нэвтрэх улсынхаа консулын газарт виз мэдүүлнэ. Виз мэдүүлэгчийн оршин суудаг улсад аялахаар төлөвлөж байгаа тухайн Шенгений орны консулын газар байхгүй тохиолдолд виз мэдүүлэгч тэрхүү улсыг төлөөлдөг өөр улсын консулын газар байгаа эсэхийг шалгана.

Виз мэдүүлэгчид консулын газарт визээ биечлэн мэдүүлэх шаардлагатай юу?

Ихэнх тохиолдолд визийг виз мэдүүлэгчийн оршин суугаа улсад мэдүүлэх (консулын газарт эсвэл виз мэдүүлгийн төв) ба боломжтой бол визний мэдүүлгийг бөглөж, гарын үсэг зуран цахимаар илгээж болно. Шинэ журмын дагуу виз мэдүүлэгчид зөвхөн хурууны хээ (жишээ нь, 59 сард нэг удаа хурууны хээгээ өгөх)- гээ өгөхийн тулд биечлэн ирэх шаардлагатай.

Виз мэдүүлгийн төвөөр дамжуулан виз мэдүүлж болох уу?

Ихэнх гишүүн орнууд визний мэдүүлэг болон нэмэлт баримт бичгийг хүлээн авахдаа виз мэдүүлгийн төвүүдийг ашигладаг. "Виз мэдүүлгийн төвүүдийн сүлжээ" нь виз мэдүүлэхийн тулд хол явах шаардлагагүй болохыг хэлнэ. Гишүүн орнууд визний мэдүүлгийг шийдвэрлэх үүрэгтэй.

Богино хугацааны виз мэдүүлэхэд тавигдах шаардлага?

Богино хугацааны виз мэдүүлэхэд хамаарах журамд өөрчлөлт ороогүй. ЕХ-ны орнуудад зорчих богино хугацааны виз авахын тулд виз мэдүүлэгч дараах материалыг бүрдүүлнэ. Үүнд:

  • бөглөж, гарын үсэг зурсан виз мэдүүлгийн маягт;
  • сүүлийн 10 жилийн хугацаанд олгосон, зорчих хугацаанаас хойш доод тал нь 3 сарын хугацаанд хүчинтэй паспорт;
  • цээж зураг;
  • аяллын даатгалд даатгуулсныг нотлох баримт;
  • аяллын зорилго, санхүүгийн боломж, байрлах газартай холбоотой нэмэлт материал.

Мөн виз мэдүүлэгчид визний хураамжаа төлж, хурууны хээгээ өгнө.

Виз мэдүүлэгчид ЕХ-ны улсуудаар зорчихдоо аяллын эрүүл мэндийн даатгалд даатгуулах шаардлагатай юу?

Тийм. Виз мэдүүлэгчид визээ мэдүүлэхдээ аяллын эрүүл даатгалд заавал даатгуулсныг нотлох баримтыг үзүүлнэ. Хуучин журмаар ч энэ шаардлагыг мөн тавьж байсан.

Виз мэдүүлгийн хураамжийн төлбөр? Виз мэдүүлгийн нэмэгдсэн хураамжийг юунд зарцуулах вэ?

Виз мэдүүлгийн хураамж өмнө нь 60 евро байсан бол одоо 80 евро болж нэмэгдсэн. 2006 оноос хойш анх удаа нэмэгдэж байгаа бөгөөд 2006 оноос хойших ЕХ-ны инфляцын түвшинтэй уялдуулахын тулд ийнхүү нэмсэн болно*.

Өдөр бүр нэмэгдэж байгаа виз мэдүүлэгчдэд үйлчилгээ үзүүлж буй захиргааны зардал (ажилтнууд, байр, тоног төхөөрөмж гэх мэт)-д 60 евро хангалттай хүрэлцэхгүй байна. Виз мэдүүлгийн хураамжийн хэмжээг нэмснээр олон улс орныг хамарсан консулын газартай болох, консулын газарт шинээр ажилтан авах, виз мэдүүлгийг шийдвэрлэх хугацааг богиносгох, аялагчдад хүртээмжтэй үйлчилгээ үзүүлэх, МТ-ийн тоног төхөөрөмж, программ хангамжийг шинэчлэх, аюулгүй байдалд заналхийлж болзошгүй эрсдэл, хууль бус цагаачдын асуудлыг эрт олж илрүүлэх чадварыг сайжруулах хангалттай санхүүгийн эх үүсвэртэй болно.

Нэн ялангуяа байнгын аялагчид шинэ журмын дагуу урт хугацаанд хүчинтэй виз авснаар виз мэдүүлэхэд шаардлагатай хураамжийн нэмэгдэл хэсэгчлэн суутгагдана. Шинэ журмын дагуу аялагчид олон дахин виз мэдүүлэх шаардлагагүй болох тул мөнгө хэмнэнэ.

Виз олгох нөхцөлийг хөнгөвчлөх тухай гэрээний дагуу визний хураамж бага төлдөг улсуудын хувьд визний хураамжийн хэмжээ мөн адил нэмэгдэх үү?

Үгүй. ЕХ болон Армени, Азербайжан, Орос зэрэг гуравдагч орнуудын хооронд байгуулсан Виз олгох нөхцөлийг хөнгөвчлөх тухай гэрээнд заасан бага хэмжээтэй визний хураамж (35 евро) өөрчлөгдөхгүй хэвээр байна.

Нэмэгдсэн визний хураамж бусад улс орнуудын визний хураамжтай харьцуулахад хир байна?

Олон улсын стандартаар 80 еврогийн визний хураамж гэдэг бол бага тоо. 2020 оны 1-р сарын байдлаар аялалын визний хураамж АНУ 143 евро, Хятад 126 евро, Австрали 90 евро, Шинэ Зеланд 146 евро, Канад 68 евро, Энэтхэг 95 евро, Их Британи 112 евро байна.

Визний хураамжийн чөлөөлөлт, хөнгөлөлт байгаа эсэх?

Байгаа. Хуучин журамд заасны адилаар 6-аас доош насны хүүхдүүд визний хураамжаас чөлөөлөгдөнө. 6-12 насны хүүхдүүд визний хураамжид талыг нь буюу 40 евро төлнө. Энэ нь дээрх насны хүүхдүүд өмнө төлдөг байсан визний хураамжаас 5 еврогоор илүү юм. Мөн Гишүүн орнуудын 6-18 насны хүүхдүүдийг визний хураамжаас чөлөөлнө.

Албадан буцаах асуудлаар хамтран ажиллах нөхцөлийг ЕХ-ны визний бодлоготой хэрхэн уялдуулах вэ?

Сүүлийн жилүүдэд ЕХ-ны Гишүүн орнуудад Европт үлдэх эрхгүй хүмүүсийг албадан буцаахад дэмжлэг үзүүлэх ажиллагаанд ахиц гарч байгаа. Олон улсын хуулийн дагуу өөрийн иргэдээ албадан буцаах үүрэгтэй хэдий ч Гишүүн орнуудын хувьд хууль бус цагаачдыг албадан буцаахад хүндрэлтэй байна. Шинэчлэн боловсруулсан визний журмаар визний бодлого болон албадан буцаах асуудлаар хамтран ажиллах нөхцөлийг уялдуулсан шинэ механизмыг танилцуулсан. Энэ нь ЕХ-ноос түншлэгч орнуудтай хийх хэлэлцүүлгийн чухал хэсэг байна.

Шинэ журмын дагуу Европын комисс ЕХ-ны гишүүн бус орнууд албадан буцаах асуудлаар хэрхэн хамтран ажиллаж байгааг дараах шалгуур үзүүлэлтүүдийн дагуу тогтмол үнэлнэ:

  • тухайн ЕХ-ны бус орны иргэдэд гардуулсан албадан буцаах шийдвэрийн тоо.
  • албадан буцаасан иргэдийн тоо.
  • ЕХ-ны бус орны зөвшөөрөл олгосон албадан буцаах хүсэлтийн тоо.
  • ЕХ-ны орнуудад хууль бусаар үлдэж байгаа хүмүүсийг олж тогтоох, аяллын баримт бичгийг хугацаанд нь олгоход үзүүлэх дэмжлэг туслалцаа зэрэг албадан буцаах процедурын өөр өөр үе шатанд хамтран ажилласан байдал.

Мөн тухайн ЕХ-ны гишүүн бус оронтой албадан буцаах асуудлаар нилээд их, байнга шахуу асуудалтай байдаг Гишүүн орнууд Европын комисст тэрхүү нөхцөл байдлын талаар мэдэгдэж болно. Энэ тохиолдолд Европын Комисс сарын дотор ирүүлсэн мэдэгдлийг үнэлнэ.

Мэдэгдлийн үнэлгээг үндэслэн Европын Комисс Гишүүн орнуудын хамт асуудал үүсгээд байгаа улсын иргэдийн визний мэдүүлгийг шийдвэрлэх Визний журмын шийдвэрлэх хугацаа, визний хүчинтэй хугацаа, визний хураамж, визний хураамжаас чөлөөлөх зэрэг тодорхой зүйл, заалтуудыг илүү чангатгаж, түр хугацаанд хэрэгжүүлэх журам гаргаж болно.

Хэрвээ гуравдагч улс албадан буцаах асуудлаар хангалттай хамтран ажиллавал ЕХ-ны тухайн гуравдагч улстай тогтоосон ерөнхий харилцааг харгалзан Европын Комисс Визний журамны тодорхой зүйл, заалтуудыг илүү хөнгөн байдлаар хэрэгжүүлэх санал гаргаж болно (Европын Зөвлөлд байдаг Гишүүн орнуудтай зөвшилцөн визний хураамжийн хэмжээг багасгах, шийдвэрлэх хугацааг богиносгох, урт хугацаатай олон удаагийн виз олгох гэх мэт).

Албадан буцаах асуудлаар хамтран ажилладаггүй ЕХ-ны бус орнуудын иргэд ЕХ-ны орнууд руу аялах виз мэдүүлэх, виз авах боломжтой эсэх?

Зарим процедурын журам, олон удаагийн орох виз олгох ерөнхий журмын хэрэгжилтийг илүү чангатгах нь виз мэдүүлэгчдийн виз мэдүүлэх, виз авах үндсэн эрхэд нөлөөлөхгүй.

Европын Комисс  Гишүүн орнуудтай хамтран уг механизмыг ажиллуулах шаардлагатай гэж шийдвэрлэвэл ЕХ-ны гишүүн бус орон бүрт тухайн нөхцөл байдалд тохируулан зарим журмыг илүү чангатгана. Энэ нь визний мэдүүлгийг шийдвэрлэх хугацаа, визний хүчинтэй хугацаа, визний хураамжийн хэмжээ, визний хураамжаас чөлөөлөх зэрэгт нөлөөлж болзошгүй.

Шинэ журам нь шилжилтийн хугацаа дуусгавар болох үед Их Британи Улсад сөргөөр нөлөөлөх үү?

Үгүй. 2019 онд Их Британи Улс ЕХ-ноос гарсны дараа Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хант Улсын иргэдэд ЕХ-ны орнуудад визгүй зорчих эрхийг олгохоор визний журамд нэмэлт, өөрчлөлт оруулсан. Энэ нь Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хант Улсын иргэд ЕХ-ны орнуудад богино хугацаагаар визгүй зорчих эрхтэй хэвээр байна гэсэн үг.

Дэлгэрэнгүй мэдээллийг

Regulation (EU) 2019/1155 of the European Parliament and of the Council of 20 June 2019 amending Regulation (EC) No 810/2009 establishing a Community Code on Visas (Visa Code)

 *2020.02.03-нд шинэчлэгдэв

Элчин сайдын яамд

Европын Холбооны гишүүн орнуудаас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамд, Mongolia

Бүгд Найрамдах Болгар Улсын Элчин сайдын яам

Сүхбаатар дүүрэг, 1-р хороо

Олимпийн гудамж 8

Шуудангийн хаяг 702

Улаанбаатар 14210

Утас: + (976) 7014 0403

Факс: + (976) 7014 0405

Э-шуудан: [email protected]

Бүгд Найрамдах Чех Улсын Элчин сайдын яам

Сүхбаатар дүүрэг, 1-р хороо

Олимпийн гудамж 12

Шуудангийн хаяг 665

Утас: + (976) 11 321 886, 11 311 053

Факс: + (976) 11 323 791

Э-шуудан: [email protected]

Веб хуудас: www.mzv.cz/ulaanbaatar

Францын Элчин сайдын яам

Энх тайвны өргөн чөлөө - 15

Улаанбаатар -15160

Төв шуудан, ш/х 687

Утас: + (976) 11 324 519

Факс: + (976) 11 319 176

Э-шуудан: [email protected]

Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын Элчин сайдын яам

Бага тойруу-2

Нэгдсэн үндэстний гудамж 16

Улаанбаатар 14201

Утас: + (976) 11 323 325, 11 323 915, 11 320 908

Факс: + (976) 11 323 905

Э-шуудан:  [email protected]

Веб хуудас: www.ulan-bator.diplo.de

Унгар Улсын Элчин сайдын яам

Сүхбаатар дүүрэг, Бага тойруу

Ж.Самбуугийн гудамж 32

BlueMon төв, 6-р давхар

Утас: + (976) 7700 5600

Факс: + (976) 7700 5900

Э-шуудан: [email protected]

Итали Улсын Элчин сайдын яам

Сүхбаатар дүүрэг, 1-р хороо

Жамьян Гүний гудамж 9

ICC Tower, 14-р давхар

Утас: + (976) 9401 1330

Э-шуудан: [email protected]

Польш Улсын Элчин сайдын яам

Сүхбаатар дүүрэг, 1-р хороо

Жамьян Гүний гудамж 9

ICC Tower, 17-р давхар

Утас: + (976)

 [email protected]

   

Суралцах

Erasmus+

Erasmus+ нь Европын Холбооны боловсрол, сургалт, залуучууд, спортын хөтөлбөр юм. Уг хөтөлбөр 2014-2020 оны хооронд 4 сая хүнд суралцах,сургалтад хамрагдах, ажил амьдралын туршлага олж авах боломж олгоно.

Erasmus+ нь урьд өмнө нь хэрэгжиж Erasmus Mundus гэх мэтчилэн хэд хэдэн хөтөлбөрийг орлож байна.

Erasmus+ вэб порталын Resources section хэсгээс хэл зүйн дэмжлэг туслалцаа, өргөдөл гаргагчаас шаардах баримт бичиг, төслийн менежментийн талаархи мэдээллийг авна уу.