This isn't an official website of the European Union
  • Image
    EU Ambassador Ina Marciulionyte and President of Mongolia Ukhnaa Khurelsukh

    Европын Холбооны Элчин сайд Аксель Никэйз Монгол Улсын Ерөнхийлөгчид итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа 

Европын Холбооны Элчин сайд Ина Марчюлёните Монгол Улсын Ерөнхийлөгчид итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа

2024 оны 9 дүгээр сарын 18-ны өдөр Европын Холбооноос Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд хатагтай Ина Марчюлёните Монгол Улсын Ерөнхийлөгч эрхэмсэг ноён Ухнаагийн Хүрэлсүхэд итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа. 

Европын Холбоо бол Монгол Улсын хувьд чухал түнш бөгөөд гуравдагч хөрш юм гэдгийг Монгол Улсын Ерөнхийлөгч тэмдэглэн, ардчилал, зах зээлийн эдийн засагт шилжих үеэс эхлэн байнга дэмжиж ирсэнд мөн талархал илэрхийллээ. Тэрээр мөн энэ онд хоёр тал дипломат харилцаа тогтоосны 35 жилийн ой тохиож буйг онцолж, Европын Холбоотой цаашид ногоон хөгжил, байгаль хамгаалал, уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг үр дүнтэй тэмцэх, цахим шилжилт болон харилцаа холбоог хөгжүүлэх чиглэлд хамтын ажиллагаагаа өргөжүүлэх хүсэлтэй байгаагаа хэллээ. 

Эдийн засгийг төрөлжүүлэх, уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг үр дүнтэй тэмцэх Монгол Улсын хүчин чармайлтыг үргэлжлүүлэн дэмжихэд бэлэн байгаагаа Элчин сайд Ина Марчюлёните илэрхийлээд, ногоон хөгжил, ардчилал болон хууль дээдлэх ёсыг дэмжихээ хэллээ. 

Amb to Mongolia IM