This isn't an official website of the European Union

Хүйсийн эрх тэгш байдлыг тэргүүн эгнээнд тавих нь

02.12.2021

The European Union as well as the European financial institutions, have stood with the women and girls of the world throughout the pandemic. We need to address the root causes of gender inequality and discrimination in order to achieve sustainable change.

Эмэгтэйчүүд, охидын эрхийг ноцтойгоор зөрчсөн Афганистаны нөхцөл байдалтай ижил тохиолдол дэлхийд ховор. Европын Холбоо нь хэтийн хөгжлийн тусламжаа хүний эрхийн хэм хэмжээ, тэр дундаа эмэгтэйчүүд, охидын эрхийг хэрхэн хүндлэн хамгаалж байгаагаас хамааран олгохоо мэдэгдсэн билээ. ЕХ нь өөрийн үнэт зүйл, итгэл үнэмшлийг баримталж, дэлхий даяарх эмэгтэйчүүд, охидыг дэмжсээр байх болно.

Хүний эрх, эрх чөлөө, ардчилал, эрх тэгш байдал нь Европын Холбоог өдий зэрэгтэй болоход нь шууд нөлөөлсөн үндсэн үнэт зүйлc нь билээ. Эдгээр итгэл үнэмшил, үнэт зүйлс нь нийгмийг баяжуулж, түүнийг тэсвэртэй бат бэх болгодог. Хүйсийн эрх тэгш байдал нь энх тайван, аюулгүй байдал, эдийн засгийн хөгжил цэцэглэлт, тогтвортой хөгжлийн түлхүүр билээ.

Тийм ч учраас жендэрийн эрх тэгш байдлыг хангахад ахиц дэвшил гаргах, охид эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалахын тулд бүх түвшинд ажиллах нь ЕХ-ны улс төрийн тэргүүлэх чиглэл, зорилт юм. ЕХ-ны Жендэрийн үйл ажиллагааны төлөвлөгөө III болон ЕХ-ны гадаад үйл ажиллагааны шинэ төсөв нь жендэрийн эрх тэгш ертөнцийг бий болгох дэлхийн үйл ажиллагааны төлөвлөгөө, чигийг гаргаж байна. Бид эдгээр зорилтуудыг хэрэгжүүлэхийн тулд олон талт, бүс нутгийн болон хоёр талт түншүүд, тэр дундаа иргэний нийгмийн байгууллагуудтай нягт хамтран ажилладаг. Бидэнд хийх зүйл маш их байна - тайвшрах орон зай байхгүй.

Олон оронд КОВИД-19-ийн цар тахал боловсрол, мэргэжлийн сургалт, эрүүл мэнд, аюулгүй байдал, бэлгийн болон нөхөн үржихүйн эрүүл мэнд ба эрх, эдийн засгийн боломж зэрэг төрөл бүрийн талбарт хүйсийн тэгш бус байдлыг улам хурцатгаж байна. Нэмж дурдахад, КОВИД -19-ээс улбаалсан хөл хорио нь жендэрт суурилсан хүчирхийлэл, ялангуяа гэр бүлийн хүчирхийлэл ихсэхэд хүргэсэн нь элбэг. Үүний зэрэгцээ халамжийн ачааллын нэлээд хэсэг нь эмэгтэйчүүд, охидын нуруун дээр ирсэн. Албан бус эдийн засаг, ур чадвар багатай ажил эрхэлдэг ажилчид (ихэнх нь эмэгтэйчүүд), цагаачид болон цөөнхөд харьяалагддаг хүмүүс эрсдэлд илүү өртөж, ялгаварлан гадуурхалтын олон хэлбэртэй нүүр тулж байна.

Түүгээр ч зогсохгүй сургуулиудыг хааснаар охид бэлгийн мөлжлөгт өртөх, эрт жирэмслэх, хүүхдийн хөдөлмөр эрхлэх, албадан шахалтаар нөхөрт гарах зэрэг эрсдэлд өртөж байна. Малала сангийн тооцоолсноор 20 сая охид сургууль завсардах эрсдэлтэй байгаа бөгөөд энэ нь аль хэдийнээ сургууль завсардсан, боловсрол авах боломжгүй байгаа охидын тоог 150 саяд хүргэх бөгөөд энэ нь ЕХ-ны нийт хүн амтай харьцуулбал гуравны нэгтэй тэнцэнэ.

НҮБ-ын саяхан гаргасан тайланд дурдсанаар COVID-19 дэлхий даяар тархсан 2020 онд ч гэсэн дэлхий дахинаа эрүүл мэндийн салбарын нийт зардлаас цэрэг армийн зардал давсан хэвээр байна. COVID-19 цар тахалын нөхцөлөөс тулхтай эргэн сэргээхийн тулд бид жендэрийн эрх тэгш байдлыг дэмжих хүчин чармайлтаа дахин нэмэгдүүлэх шаардлагатай байна.

Одоо илүү ихийг хийх цаг болсон

Энэхүү сорилт нь дэлхийн хэмжээнд хариу арга хэмжээ нэн даруй авахыг шаардаж байгаа бөгөөд бид үр хүүхэд, ач зээ нараа цар тахлын дараах илүү эрх тэгш, илүү олон талт, тэгш боломжууд нь бодит үнэн болсон ирээдүйд өсөхийг хүсч байна. Бид тогтвортой өөрчлөлтийг бий болгохын тулд жендэрийн эрх тэгш бус байдал, ялгаварлан гадуурхалтын үндсэн шалтгааныг арилгах хэрэгтэй.

Европын холбоо болон түүний гишүүн орнууд, түүнчлэн Европын санхүүгийн байгууллагууд цар тахлын үед дэлхийн эмэгтэйчүүд, охидын хамт байсан. Европын Баг 130 гаруй түнш орнуудын нэн тэргүүнд эмэгтэйчүүд, залуучуудыг дэмжих зорилгоор 46 тэрбум еврог аль хэдийн дайчилаад байна.

Гурван жишээг энд дурьдмаар байна: бид Балбад нэг сая охид хөвгүүдэд радиод суурилсан сургалтаар дамжуулан боловсролоо үргэлжлүүлэхэд нь тусалсан. Того улсад  бүх нийтийн орлогын тогтолцоог бий болгож, шинэ хотын захиргаанд эмэгтэйчүүдийг томилохыг дэмжсэн. ЕХ-НҮБ-ын хамтарсан “Гэрэлтүүлэг санаачилга нь дэлхий даяар 650,000 эмэгтэйчүүд, охидод хүчирхийллээс урьдчилан сэргийлэх, шийдвэрлэхэд тусалж, 880,000 эрэгтэйчүүд, хөвгүүдэд эерэг эрэгтэйлэг зан чанар, зөрчилдөөнийг хүчирхийллийн бус аргаар шийдвэрлэх, эцэг эхийн хүмүүжлийн талаар сургасан.

Гэсэн хэдий ч өсөн нэмэгдэж буй сорилтуудыг даван туулахын тулд бид илүү ихийг хийх хэрэгтэй байсаар байна. Энэ бол Жендэрийн үйл ажиллагааны төлөвлөгөө III-ийн зорилго юм. Энэхүү төлөвлөгөө нь улс төр, эдийн засаг, нийгэм, соёлын амьдрал, энх тайван, аюулгүй байдалтай холбоотой бүхий л асуудалд эмэгтэйчүүд, охид, залуучуудын манлайлал, утга учиртай оролцоог дэмжих юм.

Бид хүний ​​хөгжлийг зөв гольдролд нь оруулахын төлөө ажилладаг

Ирэх долоон жилийн хугацаанд ЕХ-ны гадаад үйл ажиллагааг дэмжих 79.5 тэрбум еврогийн NDICI-Global Europe шинэ санхүүгийн хэрэгслийн тусламжтайгаар энэхүү төлөвлөгөөг бодитой ажил болгож байна.

Боловсрол, ялангуяа охидын боловсролыг дэмжих нь анхаарлын төвд байх болно. ЕХ онцгой байдлын үед боловсролыг дэмждэгийн адилаар цар тахлын үеэр түүний хүүхдүүдэд үзүүлэх нөлөөллийг багасгах, сургуульдаа аюулгүй буцаж ирэхэд нь дэмжлэг үзүүлэхийн зорилгоор түнш орнуудтай хамтран ажилласан.

Дэлхийн тусламжийн нийт санхүүжилтийн талаас илүү хувийг ЕХ-ы тусламж эзэлдэг. Бүх шатны чанартай боловсролоор дамжуулан жендэрийн эрх тэгш байдлыг хангахын тулд санхүүжилтийг цаашид ч нэмэгдүүлэх болно. Дэлхийн 90 гаруй улс орон, нутаг дэвсгэрт охид, хөвгүүдийн боловсролыг шинэчлэн сайжруулах зорилгоор энэ 7 дугаар сард болсон  Боловсролын төлөөх дэлхийн түншлэлд 1.7 тэрбум еврогийн хамтын амлалт өгсөн нь энэхүү шинэ эхлэлийн хэсэг юм.

Бид эмэгтэйчүүд, охидын боловсрол, эдийн засгийн боломжийг дэмжихээс эхлээд бэлгийн болон нөхөн үржихүйн эрүүл мэндийн үйлчилгээний хүртээмжийг сайжруулах хүртэл хүчин чармайлтаа нэмэгдүүлж байна. 2025 он гэхэд ЕХ-ны бүх салбарт хэрэгжүүлж буй гадаад арга хэмжээний 85 хувь нь жендэрийн эрх тэгш байдал, эмэгтэйчүүдийг чадавхжуулахад хувь нэмэр оруулна.

Иргэний нийгмийн байгууллагууд, эмэгтэйчүүдийн эрхийн төлөө тэмцэгчид, залуучуудтай нягт зөвлөлдсөний үндсэн дээр хамтрагч орнуудтай энэ асуудлыг одоо эцэслэн шийдэж байна.

2030 он гэхэд Тогтвортой хөгжлийн зорилтуудаа хэнийг ч орхигдуулахгүйгээр биелүүлэхийн тулд бид Хүний хөгжлийг эрчимжүүлэх шаардлагатай байна.

Хамтдаа зогсооё.