Монгол Улс, Европын Холбоо хоорондын Ойн түншлэлийн хүрээнд шинээр хэрэгжих 2 төслийн саналыг баталгаажуулав

Монгол Улс, Европын Холбоо хоорондын Ойн түншлэл нь Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх болон Европын Комиссын Ерөнхийлөгч Урсула фон дер Лайен нар хамтран ажиллах санамж бичигт 2022 онд гарын үсэг зурснаар эхэлж, энэхүү түншлэлийг бодит ажил болгох Замын зураглалыг 2023 онд баталснаар хамтын ажиллагаа улам эрчимжжээ.
MoECC, 2024
Уур амьсгалын өөрчлөлтийн сөрөг нөлөөллийг бууруулан, үүнтэй уялдуулан ойн салбарт тулгарч буй сорилт, бэрхшээлийг даван туулах, улс орны хөгжлийн хэрэгцээ шаардлагад тулгуурлан байгаль орчныг хамгаалах, ойг нөхөн сэргээх зорилго бүхий үүрэг амлалтад чиглэсэн тус түншлэлийн хүрээнд одоогоор “Монгол оронд хөдөө аж ахуйн менежмент, экосистемийн тогтвортой байдлыг хангах” төслийн 1-р шат амжилттай хэрэгжиж дуусаад, 2-р дугаар шатны төсөл эхлээд байна. Тус төслийг Европын Холбоо, Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын Засгийн Газар, Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам хамтран Германы олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэг болон НҮБ-ын Хүнс, хүнс хөдөө аж ахуйн байгууллага 2028 он хүртэл хэрэгжүүлэх юм.
НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагаар дамжуулан “Ойн засаглал ба нэмүү өртгийн сүлжээг бэхжүүлэх” нь төсөл хэрэгжих юм. Мөн хуралдааны үеэр Европын хөрөнгө оруулалтын банкны санхүүжилтээр хэрэгжих боломжтой төслүүдийн агуулгыг танилцуулан хэлэлцэж шийдвэрлэлээ.
Хэлэлцээрийн үеэр Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ж.Энхбаяр ойн салбарыг бусад салбартай уялдуулж эдийн засгийн үр ашиг, эргэлтийг нэмэгдүүлэх, хот тохижилт, хүнсний баталгаат байдлыг хангах талаас жимс жимсгэний үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх талаар санал тусгалаа.

MoECC, 2024
Европын хөрөнгө оруулалтын банкны төлөөлөл бүхий л талаар дэмжин ажиллаж, урт хугацаандаа үр дүн өгөөж өндөртэй төсөл хэрэгжүүлнэ гэдэгтээ итгэлтэй байгаагаа илэрхийлэв.
Эдгээр төслүүд хэрэгжсэнээр салбар хоорондын уялдаа сайжирч Монгол Улс илүү үр ашигтай, уур амьсгалын өөрчлөлтөд тэсвэртэй туршлага, зөв стратегийг хэрэгжүүлж улмаар хөдөөгийн иргэдийн амьжиргааг дээшлүүлэхийн зэрэгцээ хойч үедээ байгаль орчноо хамгаалан, өвлүүлэх боломжтой болно.
MoECC, 2024