This isn't an official website of the European Union

Ирланд Улсаас хөгжлийн төсөл санхүүлжүүлэх хөтөлбөр

09.04.2024

Монгол Улсыг хавсран суудаг Ирланд Улсын Бээжин дэх Элчин сайдын яамнаас Монгол Улсад үйл ажиллагаа явуулж буй төрийн бус байгууллагууд (ТББ)-ын дунд жижиг хэмжээний хөгжлийн төсөл хэрэгжүүлэх зорилгоор төслийн санал авч байна .

Ireland_Development Funding_ICMPS_Social Media Image.png

Санхүүжилтийн хэмжээ: 10,000 евро хүртэл

Тодорхой шалгууруудыг хангасан дараах чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй ТББ 2024 оны 5-р сарын 7-ны дотор төслийн товч саналаа илгээнэ үү /Зааварчилгааны 4.1-ийг харах/.  

      • Ядуурал, шударга бус байдлын үндсэн шалтгааныг арилгах;
      • Орон нутгийн иргэдийн дуу хоолойг хүргэх;
      • Байгаль орчны тогтвортой байдал;
      • Нэн хэрэгцээт үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх;
      • Өлсгөлөнгөөс сэргийлэх, амьжиргааг дээшлүүлэх;
      • Хүний эрх, охид эмэгтэйчүүдийг чадавхжуулах, жендэрийн тэгш байдал;
      • Нийгмийн цөөнхийн хүртээмжийн нөөцөд оролцоог нэмэгдүүлэх, хяналт тавих.

Шалгуур үзүүлэлт, сонгон шалгаруулах журам, төслийн санал илгээх үйл явц зэрэг дэлгэрэнгүй мэдээлэл бүхий

Зааварчилгаа:

Contact Details

Ирланд Улсын Бээжин дэх Элчин сайдын яам