Европын Сонгодог Хөгжмийн Цахим Концерт 2021

Европын Холбооноос Монгол Улсад суугаа Төлөөлөгчийн газар болон тус Холбооны гишүүн орнуудын Дипломат төлөөлөгчийн газрууд хамтран энэ 5 дугаар сарын 28-ны Баасан гаригт Европын сонгодог хөгжмийн цахим концертыг та бүхэндээ толилуулах гэж байна.
Энэхүү концертыг жил бүрийн 5 дугаар сарын 9-нд тэмдэглэн өнгөрүүлдэг Европын өдрийн хүрээнд санаачлан 3 дахь удаагаа зохион байгуулж байгаа бөгөөд концертод Бельги, Грек, Ирланд, Итали, Люксембург, Мальт, Словени, Швед, Чех зэрэг улсын сор бүтээлүүд тоглогдож, та бүхний сонорыг мялаах болно.
Сонгодог хөгжим, урлагт хайртай бүх хүмүүсийг 5 дугаар сарын 28-ны Баасан гаригт 17:00 цагт Европын Холбооны Төлөөлөгчийн газрын YouTube @EUinMongolia, Facebook хуудас @EUinMongolia болон Боловсрол суваг телевизээр 17:45 цагт цацагдах нэвтрүүлгийг үзэхийг урьж байна.
Дэлгэрэнгүй мэдээллийг Европын Холбооноос Монгол Улсад суугаа Төлөөлөгчийн газрын цахим хуудас EU Delegation in Mongolia, Facebook: @EUinMongolia Instagram: EUinMongolia Twitter: @EUinMongolia авна уу.
Та бүхэндээ Европын өдрийн мэндийг хүргэе!